Эхнэрээ хөнөөсөн эр хүний бахархал
Энх амгаланг зорьсон ээж нарын сүнс
Охиноо умартах аавын шунал тачаал
Онгон сүнсний бузар үнэр
Тархи толгойг өтлүүлнэ
Тахал болон ирж үхэл тараана
Сэтгэлээ умартсан дайчин эрс
Санасан бүгдээ бүтээх чөтгөрийн боолууд
Тэнгэрийг эзэмдэж тахилийг хураагаад
Там руу аажмаар аваачина хүмүүн төрөхтөн
Элэг зүрхийг ялзруулж
Энх амгалан уруу илгээнэ
Өвчлөл хүмүүнийг бүрэн аван
Өлөн болжморууд идшээ булаалцалдана
Өвчлөл өнөөдөр эхэлж
Өчигдөрөөр дуусна!
Энх амгаланг зорьсон ээж нарын сүнс
Охиноо умартах аавын шунал тачаал
Онгон сүнсний бузар үнэр
Тархи толгойг өтлүүлнэ
Тахал болон ирж үхэл тараана
Сэтгэлээ умартсан дайчин эрс
Санасан бүгдээ бүтээх чөтгөрийн боолууд
Тэнгэрийг эзэмдэж тахилийг хураагаад
Там руу аажмаар аваачина хүмүүн төрөхтөн
Элэг зүрхийг ялзруулж
Энх амгалан уруу илгээнэ
Өвчлөл хүмүүнийг бүрэн аван
Өлөн болжморууд идшээ булаалцалдана
Өвчлөл өнөөдөр эхэлж
Өчигдөрөөр дуусна!
No comments:
Post a Comment