Шөнө тэнгэрт одод асгарж байна өдөр болохоор бурхад тахилаа мартдаг юм шиг санагдалаа...Мэдэхгүй гэсэн үгээр эхэлсэн эгэл амьдрал дунд би хаана яваагаа ойлгохгүй юм Живж буй гол далай болохыг би мэдлээ эхлэл төгсгөл нь нэгдмэл оршихуйд автах тэрхүү далайн цэнгэгийг би гайхан живэх нь энэ бүх зүйлс хэзээ ч дуусахгүй мэт санагддаг юм. Мэдэхгүй гэдэг үгнээс ягаад ч юм айдаг болжээ. Магад ч үгүй үүнийг хүмүүний хуурамч амьдралд хөл тавих гэж нэрлэдэг шиг санагдана...
Бурхан чөтгөр саран авхай руу тэмүүлэн алхана замынхаа төгсгөлд тэд хүмүүний дүрийг бүтээсэн агаад нэгээхэн хэсэг нь чөтгөрийн замаар явж үлдсэн дусал нь бурханы нулимсыг авчээ.
Өглөө нар гэрэлтэх учиртай ертөнцөд гэрэл алга байна гэж би зүүдэлсэн зүрх сэтгэлд юу ч байхгүй хоосон хөндий мэдрэгдэх аталаа үүнийгээ одоо зогсоо гэсэн үг цээжинд шивнэж байсан. Ойлгохгүй юм бага насны мөрөөдөл миний тархинаас суларч одоод харин жинхэнэ амьдралд хөл тавьж байгаа юм болов уу... Томоожин гэдэг мэдрэмж нь энэ юм болов уу эсвэл эрүүл ухааныг ойшоон үзэж нэн тэргүүнд тавьдаг болсон юм болов уу... Маргааш би есөн цагт сэрнэ гээд орой таван цагт сэрдэг шиг зүйлийг мөрөөдөл хүсэл зорилго тэмүүлэл гэдэг байсан юм болов уу...Ийм биш л байгаасай гэж хүсэв ч үлгэрт гардаг зүйл үлгэртээ л үлдэж хүмүүний бүтээсэн чөтгөрийн урсгалд автах хэрэгтэй ч байж болхийм.Чөтгөрт сүнсээ худалдан төхөөрөөд бусадтай адил ялзарсан хогон дунд хэн нэгнийг хүлээн өдрийг өнгөрөөхийг жинхэнэ амьдрал гэдэг байж болох юм...гэхдээ би мэдэхгүй...
Би одоо ойлгож байна өдөр болгон мансууран цэнгэх хүмүүний амьдрал дунд хаа нэгтэйгээс жаргах нар нь үгүй хийсэн агаад саран авхайн хормойн доодхыг урьтал болгон дээш тэмүүлэх хүсэл нь тэдний сүнс нь аж.Харуусал хагацал хэмээхээс хэн хэнээсээ урьтан зугатах атал явсан мөр бүхэн нь тэрхүү айшигт айдас уруу нь дагуулан очих агаад эцэст нь үхэл хэмээгчтэй учирах нь.Дахин амьдрахийн мөрөөдөл бий ч өнгөрсөнөөсөө илүү өнөөдрийгөө урьтал болгоно харин эцэст нь бусдын хэлдэгээр үхэх мөчөө хүлээх цаг хугацаан хором бүрийд өнгөрсөн амьдар дахь өнөөдөр бүхнийг хараан зүхэж буцаах боломжийг бурханаас асуун суух нь нүгэл ажээ...
AWESOME....COOL.... энэ ёстой гоё бна..
ReplyDelete