Tuesday, August 9, 2011

Үхэл

Өмхийрж ялзарсан бие тань байгаль эх дээ буцан очиж
Өрөөл нэгэн хүмүүний тэжээл нь болно
Ялзарсан хүмүүний амьдралыг
Ялын тогтоолоор бус
Ялалтаар даван та авсандаа иржээ
Хүйтэн цогцос тань одоо даарахгүй ээ
Хөвчин дэлхий элгэндээ бүйвэлнэ
Харанхуй өөрөө гэрэлтэн таньд
Хүн биш болсон баярт мэдээг хүргэнэ
Эргэн дурсаж амьдралыг санах хэрэггүй
Элийрэл цөхрөлийн тэр ертөнцийг мартагтун!
Эргээд ирэхгүй тэр амьдралыг
Эвдэрж ялзарсан биедээ л үлдээ
Үхчихлээ гэж бүү харамсагтун
Үхэл таниас уучлалт гуйх нь лавтай
Харин та түүнийг уучлаарай
Хайртайдаа л тань дээр ирсийм шүү тэр
Гэгээлэг таны тэр амьдрал чинь
Ганц үхлээс л өөрийгөө харамласым!
Амьдрал тэр хоёр хосууд байсым!!
Алга нэгтэй жаргалууд байсым!!!
Амьдрал харин үхлийг хаяад
Айлгүйтаад ч болтугай ахиж ирээгүй ээ
Үхэл үүнд нь гомдоогүй ч
Үлдэж ганцаар хоцорсондоо цөхөрсийм!
Жаргалыг булааж зовлонг тарихдаа тэр
Амьдрал түүнтэйгээ ганц удаа уулздым !!
Үхэл түүнд буруу байхгүй ээ
Үхэх ялтай амьдралыг сонгосон таньд л буруу бий!!!



No comments:

Post a Comment