Monday, August 8, 2011

Зүүд

Заримдаа бодоод байх бодол ч таван мэдрэхүй сэрлээрээ хүртэхүйд орших оршилууд бүгд өөр нэгэн ертөнцийн зүүд мэт совин төрүүлнэ.Хаа нэгтэй огторгуйн нэгэн булан тохиод хэсүүчилж яваад унтчихсанаа мөнхөд мартсан мэт.Зүүдний энэ нэгэн ертөнцөд өрөөлийн биеийг булаан төрсөн агаад бусад нь ч мөн адил надтай хамт зүүдлэгсэд ч байж болохым.Хаана хэзээ унтчихсан юм бол? Хэсүүчлэн тэнэн явахдаа өөрөөсөө өөр хүний хоолойг үл олон сонсох олон хэмжээст гадаргуунууд нь далайн давалгаа мэт цохин шүтээгээд хаанаас ч юм уриалан дуудах гэрлийг чиглэн алхсаар нэгэнтээ унтчихжээ.Хий хоосон оюун бодол сэтгэлийн минь жигүүр тэртээ надаас алсад орших орчлонгийн хүрдэнд цоожлогдоод өөрийг нь ирж авах өдрийг хором мөч бүрт хүлээн зүйрмэглэх нь арван найман жилийн өмнө энэ хорвоод махан бие хэмээх бодгалийн ертөнцөд бодисоор бүтээгдэн ирчихэж.
Өөрийнхөө нэгэн хэсгийг умартаж орхиод хөлчүү дарстай зодолдон хэвтэх хорвоогийн өдөр бүрийд цээж рүү минь гэрэл нэвтрэн ороод үл гарж ирнэ.Хөндий хоосон болчихсон тэр зайнд гэрэл замаа ололгүй төөрөх нь энэ бодгалийн ертөнц үнэн магад зүүд ажээ.Алсад орших бодит би хэмээхийн зүүдлэн буй энэ ертөнц ганц түүнийх эс бөгөөс өөр бусад зүйлсийх ч мөн бий юу? Энэ бүх галзуурал солиорлоос хэрхэн салж зүүд нойрон дундах амьдрал хэмээгчээс тасран халих вэ? Амьдрал гэсэн нэртэй алтан үсгийн хээ мөнгөн товоргон сүнстэй пайцыг элэг зүрх уушги ахуйгаасаа сугалан татаад төрөх үхэхийн хоорондох бие цогцосыг буцаан амирлуулах хэрэгэй мэт. Гэвч тэрхүү пайц нь хаана байгаа нь үл мэдэгдэх агаад энэ нь магад зүүдний нэгэн өвөрмөц шинж буй зай.Магад өөрийн сахиусан чандлал булшны сүслэгээрээ нойрноосоо сэрэх тэр өдөрийг хүлээх хэрэгтэй эс бөгөөд бурхан хэмээгчийн зүүлгэж өгсөн пайцыг эрж олох нь энэ бодгаль ертөнц дээрх хүмүүн хэмээгчийн туйшдын зорилго ажээ.

No comments:

Post a Comment