Өглөө боллоо нар мандалаа
Сүүдэр нь харин над дээр тусна
Агаар гэрэлтэн цонхоор салхиллаа
Амьсгалах гэсэн боловч хөндүүрлэж өвдөнө
Сүүдрээр эхлэл хорвоогийн нэгэн өдөр
Ялзарсан хүмүүний эхүүн үнэр
Хамрын салст хоолой цээжийг яръна
Мөрөөдлөөр дүүрэн тэр шавжнуудыг
Тэнгэрт дүүлэх шувууд барьж иднээ нэг өдөр
Бурхан алдсан уу болжморууд идчихсэн үү
Цээжин бие надад алга
Хутга сүвэлж холхилуулаад
Есүсийн загалмайг цовдолчихож!!!
No comments:
Post a Comment