Thursday, September 29, 2011

Хүмүүнлэхүй

Анзаараад хараач энэ хүмүүсийг
Амьдрал өөрийг нь ангал болгохоос айчихсан
Ал-нууд
Бөгсөн биенд сүнсээ худалдчихсан
Боол-ууд


Алан бие махан боолууд
Бөгсөн шүтээн боловсон чөтгөрүүд


Хөл нь шатаж гар нь тасарчихсан
Утсан хүүхэлдэй
Тархинд нь тачаал нүдэнд нь цус үүрлэчихсэн
Тамын сүнснүүд
Салтаа тэрэнд нь сархад шүгэлчихсэн
Садар бурхадууд


Утсан бие зүхлийн хүүхэлдэй
Тамын мөргөл тансаг хуваргууд
 
Шаалцах хүсэлд нь эрхтэн нь босчихсон
Шаалгуулах мөрөөдөлд нь умай нь дэлгэгдчихсэн
Нүх сүв бүр нь эрхтэн хүсэмжилэн
Нөгөөтхийг хийх хүсэлдээ хамар нь тасрана


Харааж зүхэж харуусаж уйлахаар програмчилагдсан
Машинууд
Хорсож атаархаж хов живээр хуульчлагдсан
Алуурчид


Хараалын сэтгэл хорслийн хүүдий
Хуулийн цоорхой хүний цогцоснууд
Умайн өвчин улангассан бухан төрөлтөн
Уруулгүй ам нүдгүй ухархай


Бөгсөн дэх сүв нь ялгадас гаргахаа байж
Боовон дахь нүх нь харууслаар хучигдана
Алан дахь цоорхойд нь эрхтэн багтахаа байж
Ариун бие нь бузараар угаагдана

No comments:

Post a Comment