Thursday, September 29, 2011

Аллага

Хараач тэр цогцосыг
Хүний үхсэн мах бодийг
Аллага болжээ амьдралын төлөөх
Авгай нь хүүгээ хороожээ
Хэргийг харсан этгээд гэрч болон
Хоёр нүднийхэн өмнө хүн хүнээ хороов
Хэл ам нь далдиран эрүүгийн байцаагчид тэр матаж байна
Хүн хүнээ хороосон тухай хүүрнэж байна
Хутганы мөрийг нь мэдрээ ч хилүү түүгээрээ
Хорсол зивүүцэл үзэн ядалт үнэртэж байна
Өргөмөл хүүд харин аз тохиосонгүй
Өрөвч сэтгэлээсээ болоод тэр алуулжээ
Амьдрал алуурчинд хутга бэлэглэж
Аймхай зүрхийг нь зүүгээр сийчэж
Араатан лугаа адил болгожээ эцэст нь
Хүүг би өрөвдөж байна
Хүн шиг амьдарч чадсангүй сүнс нь
Хөл дээр нь босгож
Хүн мэдрэмж бэлэглэсэн эзэндээ тэр алуулчихлаа
Үхэл үнэрээр бус азаар дайрч
Азгүй авгайд аллага бэлэглэжээ
Үхэл үнэнээр өмөөрч хөнөөлөөр хилэгнэж
Хөөрхий хүүг амьралаас аваад явчихлаа
Таныг ч тэр хувиргаж чадна
Та гэж дуудах хүний чинь өмнө
Хэрэгтэн болгочиж тэр мэднэ
Хатуу үнэнийг нүүрэнд тань зурж
Хөнөөлт амьдралаас аваад явах бий вий тэр!!!

No comments:

Post a Comment