Tuesday, September 13, 2011

Алхам алхамаар урагшилах энэ амьдралд өөр ямар нөхөр мухар гэрт минь айлчлан ирэхийг би мэдэхгүй ч шинэ нөхөр авахыг хүсэхгүй байна...

Бурхан гурван алдаа хийсэн.Тэр эр эм хүйсний хүнийг бүтээж эцэст нь тэдэнд хайрыг бэлэглэсэн нь бурхан түүний зашрашгүй хамгийн том алдаа.Хүмүүс үргэлж л худлаа инээж тэнгэр өөд хараад алба юм шиг амьдарцгаадаг.Хэн ч амьдрал гэгч хорыг цаанаас нь жор өгж бэлдээгүй атал бүгд л амьдрах гэдэг мөнхийн шийтгэл мэт ум хумгүй зүтгэцгээнэ.Тэдгээр хүмүүсийг хараад гайхширал өөрийн эрхгүй төрнө.Тэдэн шиг болохыг ч мөн адил би хүссэн...Гэхдээ болдоггүй юм байна лээ!!! Бурхан надад Бүтэлгүйтэл Азгүйтэл гэдэг ихэр ах нар бэлэглэсэн.Баруун зүүн мөрөн дээр минь суучихаад үүрд үл салах тэр хоёрыг би хараан зүхдэг ч дэндүү дасчихжээ.Хоосон хөндий оргиж утгагүй өрөвдөлтэй бодлууд тархинд сэлгүүцэх бүрд тамхи алкахол хоёр л надад хань болох юм.Надад эцэст нь гурван л найз байна.Тамхи түүнтэй би долоон жил найзалжээ Архи харин нэг л өдөр хаалга тогшоод ороод ирсэн.Хажуу өрөөг минь хөлссөн суухдаа тэр төлбөр төлж байгаа гүй.Эцэст нь хөгжим түүнтэй би танилцсан.Үхлийн хөгжим...Төрөх үхэх хоёрхон үнэнтэй хорвоод хөгжим тэр л надад бүхнийг сургаж тамхи зугааг минь хангадаг.Сэтгэл санаа муу үед архитай би ярьж суух дуртай.Түүнээс өөр ойлгох түүнээс өөр итгээд бүхнээ ярих найз надад байхгүй!!! Байлгахыг ч хүсэхгүй хүн болгон л өөрт нь оноогдсон хуулиараа алба юм шиг гишгэцгээх тул тэдэнд итгэх арга ч байхгүй!!! Хожим нэгэн шинэ найз гарж ирсэн нь Хайр дурлал байсан юм.Түүнтэй би удаан найзлаагүй гэрт минь хоноод явахдаа тэр харууслаар өөр юуг ч үлдээж байгаагүй!!! Алхам алхамаар урагшилах энэ амьдралд өөр ямар нөхөр мухар гэрт минь айлчлан ирэхийг би мэдэхгүй ч шинэ нөхөр авахыг хүсэхгүй байна...

No comments:

Post a Comment