Thursday, September 8, 2011

Эрх чөлөө

Хүн гэдэг амьтан үүссэн цагаасаа өнөөг хүртэл гагцхүү ганц л бодгалийг хайн  ирж байсан мэт тэр нь харин эрх чөлөө та ажгуу. Гэвч нэрийг нь олоод нөгөөхийг нь углуулж чадаагүй алмасууд энүүгээр тэрүүгээр эргэлдэхдээ эрх чөлөө таны сүр чадлыг алга хийчихсэн мэт.Хөлбөмбөгийн талбай дээрээс улаан карт аваад гарах тоглогчийг хараад атаархах сэтгэл надад төрдөг.Тэр дунд хүн амьтны хараалын бай бузрын үрийг өөртэй цуглуулан албатай юм шиг өшиглөсөн бөмбөгнийхөө араас гүйх азгүй тавьлангаасаа одоор мултарж буй нь тэр.
Миний эрх чөлөө тэр л байна амьдрал гэх 90 минутын бус 33 жилийн хугацаанд орших макро хөлбөмбөгийн талбайгаас би улаан хуудас аваад гармаар байна.Чөлөөндөө гарах болсон ахмад дайчид шиг гавъяа байгуулаагүй ч энэ хөлбөмбөгийн талбай надад үл тохирох ажээ. Тэнд манайх танайх гэсэн ойлголт үгүй.Тоглогч бүр өөрийн төлөө бөмбөгийг өшиглөн гүйх бөгөөд өөр хэн нэгнийг үүнийхээ төлөө золиолосон ч чадна. Хэлээ арвалзуулан худлыг үгүйлж хуурмагийг бүтээх тэр тоглогчидийг шүүх шүүгч харин байхгүй ээ.Нөгөө талаар үүнийг бөмбөг өшиглөхийн төлөөх дайна ч хэмээж болох юм. Утгагүй урлаггүй бөмбөгийг бахдалтай нь арга үгүй өшиглөхдөө тэд туйлын дуртайгаас гадна зүгээр ч нэг өшиглөчихгүй хууралт зангалт хулгай залиа бүгдийг нь хийх бөлгөө.Заваарчихсан мөнхийн цикл дундах энэ хөлбөмгийн талбайгаас улаан хуудсаа хармалаад би гармаар байна...

No comments:

Post a Comment