Нар шатсан шөнө архичид уралдаад
Шартсан сэтгэлээрээ олимпид тэргүүлнэ
Хөлчүү дарсны барилдаанд
Хар гарын сархад манлайлаад
Ус утаа адил өрөөг дүүргэнэ
Сэтгэлгүй толин биендээ
Сиймхий зайгүй болтол сүнсээр цадаж
Цаасан өвсөөр бусдыг тамшаана
Хиртэй цаас зугаалга хийж
Хүн бүрийн сэтгэлийг залгилна
Цифр бүр нь амиар тэжээгдэж
Цангинасан хоолойгоор Сайн уу гэнэ
Гэнэн амьтад гоёхон үгсэд нь хууртаж
Ганц бурхан тэнгэр мэт тахин шүтнэ
Эцэст нь бүтээл эзнээ эзэмдээд
Элэг зүрхийг нь зарж орхино
Модон авс хөрсөн биенд нойрсоод
Мулгуу хүмүүс харин хөөрхөн баясна!
Шартсан сэтгэлээрээ олимпид тэргүүлнэ
Хөлчүү дарсны барилдаанд
Хар гарын сархад манлайлаад
Ус утаа адил өрөөг дүүргэнэ
Сэтгэлгүй толин биендээ
Сиймхий зайгүй болтол сүнсээр цадаж
Цаасан өвсөөр бусдыг тамшаана
Хиртэй цаас зугаалга хийж
Хүн бүрийн сэтгэлийг залгилна
Цифр бүр нь амиар тэжээгдэж
Цангинасан хоолойгоор Сайн уу гэнэ
Гэнэн амьтад гоёхон үгсэд нь хууртаж
Ганц бурхан тэнгэр мэт тахин шүтнэ
Эцэст нь бүтээл эзнээ эзэмдээд
Элэг зүрхийг нь зарж орхино
Модон авс хөрсөн биенд нойрсоод
Мулгуу хүмүүс харин хөөрхөн баясна!
No comments:
Post a Comment