Tuesday, December 27, 2011

Миний эх орон



Сар мэлтэзсэн түнэр харанхуйд Хонгилоор би алхална
Замаар нэг тасарсан эд эрхтэн холхилдоно
Элэг бөөр зүрх нүд уушги хоолой цөм хүнийх
Анхилуун үнэр тэднээс ялгаран сэрэл хөдөлгөнө

Энэ миний цэцэрлэг хүний хүүрээр босгосон
Энэ миний оромж хүний амиар бүтээгдсэн
Энэ миний амьдрал хүний эрхтэнээр хооллосон
Энэ миний мөрөөдөл хүний хүслээр цангасан

Өдөр болоход өнөөх цогцоснууд ялзарж муудна
Өмхий үнэр тэнгэр өөд дэгдэж бурхадыг тарчлаана
Чөтгөр хүртэл амийг нь авахаас эмээж амиа хорлосон
Чинь сэтгэлд минь хүний мах идэх хүслэн л оволзоно

Энэ хүн төрөлхтөний эх орон хүний хүүрээр бүтээлцсэн 
Энэ хүн төрөхтөний оромж хүний амиар босголцсон
Энэ хүн төрөлхтөний амьдрал хүний эрхтэнээр хооллолцсон
Энэ хүн төрөхтөний мөрөөдөл нэгнээ алах хүслээр ангасан

Миний эх оронд бурхан ч гараа дүрэх ёсгүй
Мулгуу хүмүүсийг устгасан буянд чөтгөр ч атаархах эрхгүй
Крантнаас минь цус урсан, Хөргөгчинд минь эрхтэн хадгалагддана
Үхсэн цогцоснуудыг шааж бах таваа хангана

Миний эх орон цусаар бүтээгдэж цогцосоор бялхсан
Миний эх орон хүслээр хангагдаж хяслаар дутагдсан
Миний эх орны баялаг нь цогцос
Миний эх орны бахархал нь цус

No comments:

Post a Comment