Monday, October 3, 2011

Амьдралахуй

Хажуу хаалганы охин гиншиж байна
Хан тэнгэр үүдээ хаатал чарлаж байна
Ариун бие нь бузартаж байна
Аав нь түүнийг хүчирхийлж байна
Онгон хальс нь мах түүнд тасар татагдан
Орь дуу нь хэнгэрэг түүнд хүү татагдана
Бие цогцос нь бузарт автагдаж
Бузар гар, хөх гуяыг нь базлана
Салтаан завсар нь сархад үүрлэж
Сул эрхтэн нааш цааш холхино
Тэмтчин тэр зугтахыг хүснэ
Түүнийг нь харин гавлан хорино
Чарлах сэтгэл нь хөвчөө тасалж
Чалхгүй өвгөн эцэг нь хүслээ хангана
Хүнийх болж байна бие нь
Хараал зүхэл сэтгэлд нь хурна
Хэрүүл уруул тэдний хананд шүглэн
Эцэг эх нь хорвоог зүхэж өссөн
Хатуу ширүүн цогцос хоолойнд тээглэсэн
Хөндий хүйтэн харц үнэрээс өөр ч юуг ч үл мэднэ
Амьдрал гэгч нь охинд хатуурхаж
Азгүй сэтгэл тархинд нь үүрэлжээ
Бусдын жаргал охинд тохиосонгүй
Бүтэхгүй мөрөөдөл нь түүнд очсонгүй
Харанхуй сохор амьдралд нь гэгээ дутаж байна
Хараа оруулж түүнд хайр л дутагдана
Хахир хатуу арьсаар бүтсэн загасан хайрс
Хөөрхий охинг таалан аривсаж байна
Дүү болсон цус нь түүнийг харан гайхаж
Дэлхий ертөнцийг зүхэн харааж байна
Үхэл л түүний амьдралд жаргал бэлэглэж магадгүй

No comments:

Post a Comment