Monday, October 3, 2011

Харуусахуй

Харуусахуй

Хэрүүл ам хорлолын боолууд тоононд минь шүглэнэ
Хөнөөх хорсол хүслийн бурхадууд өрөөнд минь нүглэнэ
Завхай бурхад зальдан мэхлэгсэд үүдээр минь холхилдоно
Зоосон бие харанхуйн чөтгөрүүд цонхоор минь ширтэлцэнэ
Хатуу үгс хахир хоолой чихийг минь дэлсээнэ
Хүн болгосон хүмүүс минь хорсолдон шүтлэлцээнэ
Сархадын бурхад эцгийг минь эзэмдэн тамшаана
Саруул ухаан эхээс минь нүүр буруулан зугтаана
Үхлийн үнэн бодлыг минь гашилган зулгаана
Үнэмлэхүй жаргал дүүг минь хороон татчина
Үгээр бүтэх хэрүүл өрхийг чимнэ
Үзлээр бүтэх хорсол шалыг сэвтээнэ
Утгагүй үгс нь гэрээр холхино
Урам хугалах сэтгэл нь зүрхээр зүсэгдэнэ

No comments:

Post a Comment