Tuesday, May 1, 2012

Зүүдэнд зочилдог харц
Зөрөөд өнгөрсөн инээмсэглэл
Туяа татуулан тэнгэрт цэлмэчихээд
Тоос татуулан дурсамжинд мөнхөрнө

Өөр бус өдрүүдийн хуурамч дурсамж
Өөрт зовлон тарихаас өөр юмгүй
Өр зүрхэндээ мөнхийг олоод ч
Өөрчилж буцааж боломгүй өчигдөр

Маргааш өнөөдрөөр эхэлж өчигдөрийг зуравч
Магад сэтгэл дурсамж мэдрэмжийг дүрслэхгүй
Мөнхөд орших хуучирсан оромж
Мэргэдийн үгээр эзнээ хүлээн сахина

Салхи татуулан орж ирэх сүнс бүрийд
Саруул ухаан архинд мансуурж мэлтэлзээд
Сайхан амьдралын бохирийг хараана
Хутга хайсан сэтгэлд чөтгөр тушчихаад
Хуруу гараараа судсаа ханана

Үхэл цонхон завсраар ширтэн мишээгээд
Үнэ цэнэгүй орчлон ертөнцөөс аваад яваг намайг!